Нийгэм

Гурван сайхан эрдэнээ Гурван өрөө байраар сольчихлоо…

Арц хүжийн үнэр ханхалсан хонх дамрын дуу царгисан гандангын нэгэн өдөр. Урдах номоо нүдээ анин сүсэглэн унших миний урьд нэгэн хүн ирснийг хөлийн чимээгээр нь мэдлээ.  Уншиж байсан номоо аажуухан дуусгаад нүдээ нээгээд харвал Хоёр алгаа хавсран зогсох 30 гараад 40 дөхөж яваа нэгэн эмэгтэй байлаа.

Хоёр нүд нь аврал эрэн надруу ширтэх шиг. Ай хөөрхий ямар бэрхшээл энэ хүнд зовлон болсын болоо. Мэргэ төлөгч, үздэг хардаг гэх би олон бодол тээнэ эмэгтэйгээс зорилгын асуув, 82 оны хулгана 2 хүүхдийнхээ тухай асуухаар ирлээ гэж хариулав. Дамраа дуугаргаж хэсэг хоёул чимээгүй суув. Тулга түших хүү, Цэцэг шиг сайхан охинтой боловч хүү нь ааш зан эвдэрч сархдын амтанд орж үхлээс наагуур бүхий л муу муухай болохгүй бүтэхгүй бүхэнд ороолцдоно. Энхрийлж өсгөсөн охин нь харин хормойн дон тусаж энд тэнд завхайрч явна. Ай даа эгч минь юунаас болж ийм  амьдрал үзэх болов гэтэл

“Залуу сайхан насандаа гэр бүлтэй болж 2 хүүхдийн эцэг эх болсон юм. Амьдрал хангалуун дүүрэн биш ч дутах юмгүй болгоод л байдаг байлаа. Тэр үед Хүмүүс олноороо Харийн орныг зорьж харлаж мөнгө олохоор явж байлаа би ч бас юугаараа дутах вэ? Ажил хийж мөнгөтэй болоод хүн шиг сайхан амьдар наа гээд Алгын чинээ 2 хүүхдээ аавтай нь орхиод явсансан. Хүний нутагт эхэндээ жаахан хэцүү байдаг байсан ч ардаа үлдсэн хайртай хүүхдүүд халамжит ханиа бодсоор нэг л мэдэхэд хэл ойлголцдог бас ажилтай болсон. Зүгээр суугаагүй юм болохоор овоо хэдэн төгрөгтэй болж байлаа түүнийхээ зах зухаас үлдэж хоцорсон гуравтаа явуулна. Нэгэн өдөр гэрийнхэнтэйгээ ярьж байтал нөхөр Америк явмаар байна тэнд л ёстой хүмүүс мөнгө сайн олж байна. Хоёулаа зэрэг хөдөлмөрлөвөл хурдан байртай болно гэж энэ тэр ярилцсаар 2хүүхдээ эгчийнд ээ захиж үлдээгээд би цуглуулсан хэдэн төгрөгөө виз энэ тэр зардалд нь явууллаа.

Ингээд нөхрийн сураг тасарсан юм даа. Өөр хүнээс сураг дуулах нээ Америкт эхнэртэй болж үе үе хүүхдүүдтэйгээ ярьдаг байсан бүүр больж холбоогүй болсон юм. Би гэдэг хүн хаяад явсан хүний хойноос гуньж гутраад яах ч билээ үлдсэн 2тоо амьдрах байр болоод буцъя гэж шийдсэн юм.

Эгч маань надруу залгаж мөнгө нэхнэ хоёр хүүхдийн хэрэглээ гэх бүрд би явуулдаг байсан. Эгч бүр сүүлдээ 2 хүүхэд чинь үгэнд ер орохгүй байна чихнээс хонх уях боллоо гэж цааргалан уурлана. Ингээд би удалгүй Нутагтаа ирсэн юм. Хоёр сайхан үртэйгээ уулзаж магнай хагартал баярлаж ямар том болсныг гайхан уулзалдаж билээ.

Танихын аргагүй өссөн хүүхдүүд маань гаднаа ч тэр дотроо ч тэр өөр болсон байсан. Голомт залгах үр минь байнга л согтуу энд тэнд согтуурч агсамнана, хэрэг төвөгт орох нь энүүхэнд харин охин маань зугаа цэнгэл хөөнө гэртээ хонох нь ховор ингэж явсаар эцэггүй хүүхэд тээн гаргасан юм. Төрөөд удаагүй нялх амьтныг эмээд нь орхиод гараад явна. Хүсэж авсан байрныхаа нэг мухарт эзгүй байгаа ээжийгээ хайн гаднаа уйлах зээ минь бүрэн байсан амьдралаа дутуу болгосондоо харамсан дотроо уйлах эмээтэйгээ хоёулханаа байна. Амьдралдаа мөнгөний төлөө гээд алаг хоёр үрээ эхийн хайраар өсгөлгүй, өсөх торних үед нь харж хандах хүнгүй араатан болгожээ би. Алдааг минь уучлаарай гээд хань минь хүрээд ирэх юм шиг горьдож, одоо болио гээд ухаараад ороод ирэх юм шиг бодон хоёр хүүхдээ хүлээнэ.

Дахиж олдохгүй гурван сайхан эрдэнээ Гурван өрөө байраар сольчихжээ, өмнө нь Хайлаастын хашаа байшиндаа эд юмсаар дутдаг ч ам бүл бүтэн халуун дулаан хайраар дүүрэн байсан амьдрал маань дэндүү жаргалтай байж дээ” гэж харуусал тээнэ ярьж дуусгаад асгартал уйлсан билээ. Тэр эмэгтэйг их л өрөвдөж байсан ч би өөрөө нэгийг ухаарсан өдөр болсон юм.

 

Ай даа хүмүүс минь

Хүний амьдрал Хүн хүнээрээ дутахаас биш эд баялаг хөрөнгө чинээгээр дутдаггүй юм шүү. Та үр хүүхдэдээ өв хөрөнгө биш хайр өвлүүлэн үлдээх нь өөрөө асар их эд баялаг юм шүү дээ. Ингэхийн тулд та зүгээр л хүүхдэдээ цаг зав гарга, хайрла, мөн ярилцаж байгаарай.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!