Нийгэм
Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн Хөгжмийн дарга амиа хорложээ
Говь-Алтай аймгийн Алтай суманд байрлах Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн Хөгжмийн дарга хоолойгоо боож нас барсан ноцтой хэрэг гарчээ.
Тодруулбал, тус ангийн СМССА-ны хөгжмийн дарга ахмад цолтой Н.Б нь буудлагын буудлагын хяналтын цэгийн төмөр шатны гишгүүрээс цэнхэр өнгийн хадгаар өөрийгөө боомилсон байдалтай олджээ. Талийгаач нь гэр бүлийн таарамжгүй харьцаатай байсан тул ийнхүү амиа хорлосон гэдгийг эх сурвалж мэдээлж байна.
Хэргийг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газар шалгаж байгаа аж.