Нийгэм

“Х-түц” продакшны жүжигчид иргэдийн дэлгүүрт тавьсан 2.8 сая төгрөгийн өрийг даржээ

“Х-түц” продакшны жүжигчид болох С.Батзориг, Н.Баясаа нар Чингэлтэй дүүрэгт байрлах нэгэн хүнсний дэлгүүрээс зээл авсан бүх иргэдийн өрийг тэглэжээ. Тодруулбал тэд өөрсдийн хөтлөн явуулдаг “Өрийн дэвтэр” влогийн сар шинийн дугаараар тус дүүрэгт байрлах “Гурван Эрдэнэ” хэмээх гэр хороололд байрлах дэлгүүрийн 2 сая 800 мянган төгрөгийн өрийн дэвтрийг ийнхүү хаасан байна.

Зээл нь төлөгдсөнийг дэлгүүрт ирээд мэдсэн зарим иргэд цахим хуудсаараа дамжуулан  талархсан сэтгэгдлээ илэрхийлжээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!