Хэв маяг

2021 онд тренд болох эмэгтэй үс засалтууд

Хорио цээрийн дэглэм барьж, олон сар өнгөрсний дараа сохирхолтой шинэ дүр төрх бий болно.

2021 онд тренд болох үс засалтуудыг хүргэж байна.

1. Богино тайралт эргэн ирнэ

Бобс бол уламжлалт үс тайралт юм. Олон жилийн турш богино тайралт байсаар байгаа ч хамгийн сүүлийн үеийн хэв маяг нь энэ жил дахин тренд болохыг стилистүүд хэлж байна. Энэ тайралтны энэ жилийн онцлог нь илүү натураль байдлыг хадгалах бөгөөд шулуун болгох гэж индүүдэхийн оронд өөрөөр нь байлгахыг илүүд үзэх болно. Үсээ агаараар хатааж, гараараа эсвэл лакаар бага зэрэг долгион оруулаарай.

2. Тод өнгийн халимаг үс засалт

Өхөөрдөм дүр төрхийг бий болгоно. Богино байх тусмаа сайн бөгөөд эмэгтэйчүүд ийм өөрчлөлт хийж урт үснээсээ салах зоригтой байдаг бөгөөд, таньд таалагдах болно.

3. Хөвсгөр долгионтой үс

Энэ жилийн чиг хандлага нь мэдрэмжтэй зоригтой байхыг шаардах бөгөөд таныг хүчирхэг харагдуулна. Үүнд байгалиас заяасан хөвсгөр, сул долгионтой, тачаангуй харагдуулах үс засалтууд орно. Урт бөгөөд том долгионтой байсан ч болно.

4. Мөрний хэмжээтэй тайрсан үс 

Хэт богино үстэй болохыг хүсэхгүй байгаа бол энэ нь таныг баярлуулах сонголт байж болох юм. Дунд зэргийн урттай үс засалт нь тренд үс засалтуудын нэг болж, бусдын анхаарлыг татна. Яг мөрний урттай тайралт хийхийг хүссэн эсэхээс үл хамааран үүнтэй төстэй тайралтууд түгээмэл байх болно.

4. Этгээд хэв маяг

Стилистүүд эмэгтэйчүүдэд илүү зоригтой өөрчлөлт хийхийг хүлээж байгаа бөгөөд уламжлалт хэв маягаас жаахан өөр юм. Олон үсний загваруудыг пикси тайралт, цоолборлох, хээ угалзтай хослуулах болно.

5. Цайвар өнгийн халимаг тайралт

Урд хэсгээрээ халимаг маягийн, ар талаараа арай урт байх болно. Арчилахад хялбар байдаг шалтгаанаар ийм төрлийн үс засалт хийлгэхийг хүсэгчид олон байдаг. Мөн зохисон хүндээ сайхан харагддаг.

6. Чолк

Үсээ боох задгай байлгах аль алинд нь зохицох болно. Энэ тайралт нь загварлаг харагдахаас гадна нүүрний хэлбэрийг засаж өө сэвгүй харагдах хамгийн сайн арга юм.

7. Цайвар шаргал өнгө

Тод өнгийн үсийг хүн бүр л анзаардаг. Хөл хорионд байсан та ч бас өөрийгөө өөрөөр харах хүсэлтэй байх биз.

8. Буржгар үс

2021 онд буржгар үс хүчтэй шийдэл байх болно. Буржийлгах нь ямар ч үс засалтыг сэргээдэг.

9. Шаталсан тайралт

Урд хэсгээрээ богино, хойд хэсгээрээ урт, шаталсан маягийн тайралт үсээ ургуулж буй хүмүүсийн чухал хэв маяг байна.

10. Үсээ хажуу тийш хуваах хэв маяг

Энэхүү хэв маягийг бид 2000 оноос хойш мэднэ. Богино хэмжээтэй чолкыг хажуу тийш оруулдаг байсан бол 2021 онд илүү урт бас ухаалаг байх болно. Гол нь өөрөөрөө дур мэдэн үсээ хажуу тийш болгож, тайралт хийхгүй байх хэрэгтэй.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!