Нийгэм

Цагдаагийн хошууч Д.Ууганбаяр тусалснаар эмнэлэгийн тусламж цаг алдалгүй авсан байна

Өнөөдөр /2021.02.17/ 10:30 цаг орчимд Эмээлт дэх шалган нэвтрүүлэх товчоогоор Завхан аймгийн Идэр сумаас нүдний цөцгий хагарсан оноштой хоёр настай охин яаралтай эмнэлэгийн тусламж авахаар ирсэн байна. Охинд Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн хошууч Д.Ууганбаяр тусалснаар эмнэлэгийн тусламж цаг алдалгүй авсан байна.  Энэ талаар охины ээж Завхан аймгийн Идэр сумын иргэн Г.Ариунаатай утсаар холбогдон тодрууллаа.
-Охиных нь биеийн байдал хэр байна? Эмнэлэгт хэвтчихсэн байгаа юу?
-Хүүхдийн бие сайн байгаа. Яаралтай шинжилгээгээ өгөөд, эмчид үзүүлээд одоо Эх нялхаст хэвтэж байна.
-Орон нутгаас Улаанбаатар хот руу ирэхэд хүндрэл бэрхшээл байв уу? Охиных нь нүд ямар шалтгааны улмаас гэмтсэн юм бол?
-Хүүхдүүд тоглож байгаад манай охины нүд рүү нь санаандгүйгээр цохисноос болж нүд нь гэмтсэн. Аймгийн эмнэлэгт үзүүлтэл нүдний хүүхэн хараа гэмтчихсэн байна, Улаанбаатар руу яаралтай авч яваарай гээд хувийн автомашинаараа явахад шаардлагатай бүх бичиг баримтыг бүрдүүлж өгсөн.  Ингээд бид аймгаасаа гараад Улаанбаатар хүртэл замдаа хүндрэл бэрхшээлгүй, шуурхай яваад ирсэн. Өнөөдөр өглөө 10 цаг өнгөрч байхад Эмээлтийн шалган нэвтрүүлэх цэг дээр ирсэн. Биднийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн цагдаа нар тосч аваад албаны автомашиндаа суулган, таван шарын уулзвар хүргэж өгсөн. Таван шар дээр манай хамаатны хүн машинтайгаа хүлээж байсан юм. Ингээд биднийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв рүү очих хүртэл араас утасдаж, санаа тавьж, замд байгаа цагдаа нарт урьдчилаад хэлж, саадгүй явахад дэмжлэг үзүүлсэн. Ингэсний хүчинд охин минь цаг алдалгүй, хурдан эмнэлэгийн тусламж авч чадсан. Тухайн үедээ сандраад баярлалаа ч гэж хэлж чадалгүй явчихсан. Тиймээс танай сайтаар дамжуулан охин бид хоёрт тусалсан цагдаагийн алба хаагч нарт  БАЯРЛАЛАА гэж хэлмээр байна. Чин сэтгэлээсээ баярлаж, сайн сайхныг ерөөе хэмээлээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!