Нийгэм

Т.Дэлгэрмөрөн: ОДОО БҮХНИЙГ ХЭЛЭХ ЦАГ НЬ БОЛСОН

Дуучин Т.Дэлгэрмөрөн хоёр дахь амьдралиа Солонгон аашт буюу Ананда хэмээх бүсгүйтэй эхлүүлж, гурван жилийн хугацаанд салж нийлсээр дундаасаа хоёр охинтой болсон юм. Тэгвэл сүүлийн үед түүнийг Анандаагаас дахин тусдаа амьдарч эхэлсэн хэмээн хэвлэлүүд бичиж эхэлсэн билээ. Үүнийг ч баталж Т.Дэлгэрмөрөн өөрийн цахим хуудаснаа “Өглөөний амар амгаланг эрэн мэнд эрье ээ хайр хүндэтгэлийн охь булаг болсон ах дүүс минь ээ.

Та бүхний минь амьдралын зам ариун , элэг бүтэн энх тунх , элбэг баян эвтэй найртай аз жаргалаар бялхаж байхын ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье ээ. Хүмүүн бидэнд залруулж болдог зан араншин, засаж сайжруулдаг нандин амьдрал гэж байгаа. Гэлээ ч сэтгэл дотор байдаг хумьж болдоггүй хорон нисванис, ханаж цаддаггүй хүсэл тачаал, хаяж гээгддэггүй өс хонзон гэж өнө мөнх оршисоор байгааг амьдрал бидэнд ухааруулсаар л

Уудлаж төнхөөд ужгийг нь гаргаад судлахаар энэ бүх буруу тогтолцоо бусдаас бус өөрөөс минь шалтгаалдаг, гарт баригддаггүй сэтгэл хэмээх хоосон орон зайнд гүн сууж ургасан байдаг бололтой юм. Амьдрал гэдэг ерөөсөө л тэсвэр тэвчээр гэдэг нь үнэн агаад харамсалтай нь даан ч богинохон юм билээ. Кофегоо ууж дасгалаа хийгээд бүр өөдөө сэргэцгээе ээ. Өөрийгөө ялцгаая, нисванисийг устгацгаая аа.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!