Энтертаймент

Валентины баярын сонирхолтой баримтууд

Хоёрдугаар сарын 14-ний өдөр дурлалт хосууд Гэгээн Валентины өдрийг тэмдэглэн, зүрх сэтгэлээ нээн, гэнэтийн бэлэг бэлддэг. Олон оронд өргөн тэмдэглэдэг энэ баярын талаарх сонирхолтой баримтуудыг хүргэе. 

  1. Энэ өдөр хуримаа хийх хосуудаас гадна хагалгаагаар хүүхдээ төрүүлэх явдал сүүлийн арван жилд ихээр нэмэгджээ.

2. Валентинаар эрчүүдийн хэтэвч нимгэрдэг гэнэ. Өөрөөр хэлбэл энэ өдөр нэг эр хүн чихэр, шоколад, үзвэр, оройн хоол гэх зүйлсэд багагүй мөнгө зарцуулдаг аж.

3. Бэлгэвч үйлдвэрлэдэг компануудын судалгаагаар Валентины өдөр тус резинэн бүтээгдэхүүний борлуулалт 25-30 хувиар өсдөг байна.

4. Мөн жирэмсний тест худалдан авах эмэгтэйчүүдийн тоо сарын сүүлээр нэмэгддэг гэнэ.

5. Эмэгтэйчүүд цэцэгнээс илүү хайрын үгстэй ил захидал авахыг хүсдэг ч эрчүүдийн 73 хувь нь цэцгийг илүүд үзэж, бэлэглэдэг гэсэн судалгаа байдаг аж.

6.Шоколадгүйгээр гэгээн хайрын баярыг төсөөлөхийн аргагүй.

7. Валентины баярын маш олон түүх домог байдаг нь үнэн.

Эртний Ромд Lupercalia хэмээх эротикийн наадам явагддаг байсан бол эртний Орос улсад Петр, Феврониягийн өдөр хэмээх гэгээн баярыг тэмдэглэдэг байжээ. Харин Гэгээн Валентиний өдрийг 16 гаруй зууны тэртээгээс тэмдэглэн ирсэн түүхтэй аж. Тодруулбал, 269 онд Ромын эзэн хаан II Клавдий дайчдаа эхнэр авахыг нь хориглосон тушаал буулгажээ. Тэрээр уг тушаалын үр дүнд дайчдын эр зориг хатуужиж гэр бүлээ гэхээс илүү эзэн хаант улсаа гэх сэтгэлтэй болно гэж найджээ. Гэвч хайр сэтгэлийн хүч мөнхөд оршдгийн жишгээр сэтгэлтэй хосуудыг энэ тушаал зогсоож чадаагүй аж. Тэр бүү хэл, Ромын Терни хотод хосуудыг нууцаар гэрлүүлдэг Валентин гэх нэгэн гэлэнгийн алдар нэр цуурайтаж эхлэв.

Валентиний талаар эзэн хаан олж мэдээд улмаар түүнийг цаазлах тушаал буулгасан байна. Валентин өөрөө болохоор шоронгийн харгалзагчийн охинд ухаангүй дурласан нэгэн байжээ. Тиймээс цаазлуулахын өмнөх өдөр тэр бүсгүйд хайраа илчилсэн захидлыг бичиж “Чиний Валентинаас” хэмээн хаягласан байв. Харамсалтай нь, дээрх бүсгүй түүнийг цаазлуулсны дараа л захидлыг олж уншсан гэдэг.

Харин 496 онд Ромын пап лам Геласиус жил бүрийн хоёрдугаар сарын 14-ний өдрийг Гэгээн Валентиний өдөр болгох зарлиг буулгажээ.

Гэгээн Валентиний өдрийг 13 зууны үеэс эхлэн Европ даяар, харин 1777 оноос Америк даяар тэмдэглэдэг болсон түүхтэй. Энэ өдөр дурлалт хосууд маань хайраа илчилсэн ил захидлуудыг бие биедээ илгээдэг болов. Үүнээс гадна хүмүүс энэ л өдөр хуримаа хийж сүй тавихыг эрхэмлэдэг болжээ.

Гадаадын улс орнуудын уламжлалуудад дурдсанаар, Гэгээн Валентиний өдөр шувууд, тэр дундаа тагтаанууд ижлээ сонгодог гэх. Эр тагтаа өөрийн сонгосон хосоо хэзээ ч сольдоггүй учраас хайрын бурхан Венерагийн элч шувуу хэмээн шүтэгдсээр ирсэн билээ. Тийм учраас энэ өдөр ичиж нэрэлхэлгүй эр хүн дээр түрүүлж очоод түүнтэй гэрлэхийг гуйхад болохгүй зүйл үгүй гэж зарим нэг романтик бүсгүйчүүд үздэг байна.

  • Валентины баярын ганц худал
    “Сингл” залуус дандаа ганцаараа байна гэвэл худлаа. Учир нь бурхан заавал амьдралын хатуу хүтүү, баяр жаргалыг хамтдаа идэл гэж хэн нэгнийг нөгөөтэй нь хайрын нандин утсаар холбодог жамтай

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!