Нийгэм

Монгол улс иргэддээ вакцинжуулалтыг 7-р сараас эхлүүлнэ

ЭМЯ-аас коронавирусын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр вакцин болон бусад асуудлаар ЭМЯ-ийн ахлах шинжээч Д.Нарангэрэл мэдээлэл өглөө.

Тэрээр вакцинжуулалт долоон сараас хийгдэх ажлын төлөвлөгөөг Шадар сайдаар батлуулан хэрэгжүүлэх шатандаа явж байна. Вакцин ‘Ковакс’ хөтөлбөрийн хүрээнд болон хандивлагч улс орнуудын хороон авах гэрээ хийгдэж байна.

Ингэхээр бид эхний ээлжид хандив тсламжаар дараагийн ээлжид МУ-ын засгийн газраас төсөвлөсөн хөрөнгөөр худалдан авах зэрэг олон эх үүсвэрээр вакцин авахаар хөөцөлдөж байна. Улаанбаатарт коронавурисын шинжилгээ өгч, халдвартайн батлагдсан нэг иргэн өөр хүний паспорт ашиглан Сэлэнгэ аймаг руу зорчсон тухай мэдээллийг авсан.

хөдөө орон нутаг руу халдвар тархах магадлал өндөр байна. Нийслэл хот халдварын өндөр голомт бөгөөд одоогоор 10 гаруй голомт идэвхжил ихтэй байгаа. Иймд халдварын голомтоос орон нутаг руу зорчихгүй байх, зайлшгүй явах тохиолдолд заавал PCR шинжмлгээнд хамрагдах ёстой гэлээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!