Нийгэм

Нью-Йорк хотод нэгэн эрэгтэй Ази хүмүүсийг үзэн яддаг шалтгаанаар Ази эмэгтэйг 125 ба түүнээс дээш удаа зодож, хүнд гэмтээсэн хэрэг гарчээ

АНУ-ын Нью-Йорк хотын нэгэн орон сууцанд 67 настай ази эмэгтэйг 125 гаруй удаа зодож, танхайрсан этгээдийг баривчилжээ. Орон сууцны үүдэнд орцны хаалгыг онгойлгох гэж оролдож байх үед нэгэн том биетэй хүн намайг мөргөсөн хэмээжээ.Цагдаагийн газрын мэдээлснээр, 42 настай эрэгтэй 11-ний шөнө Нью-Йорк дахь орон сууцанд ази эмэгтэйн толгой, нүүр рүү 125 гаруй удаа цохиж, долоон удаа гишгэсний дараа нулиман явжээ.Хохирогч эмэгтэйн ​​нүүрний яс хугарсан, тархины цус алдалт зэрэг ноцтой гэмтэлтэй байна. Гэмт хэрэг гарахын өмнөхөн тэр эрэгтэй эмэгтэйг “Ази ***** ” гэж орилон уурлаж байсан бөгөөд хүн амины хэрэг үйлдэхийг завдсан, үзэн ядсан гэмт хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ.

Цагдаа нар баривчлагдсаныхаа дараа ч гэсэн энэ бичлэгийг олон нийтэд дэлгэсэнбөгөөд “Энэ бол маш бүдүүлэг үйлдэл бөгөөд үнэхээр уучилж болохгүй” гэж тайлбар хийжээ.

Эх сурвалж : https://news.livedoor.com

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!