Нийгэм

Зогсоол булаацалдсан иргэд нэгнийхээ аминд хүрчээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хүслийн Өргөө” хотхоны гадна талбайд хүн нас барсан байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлага мэдээллийн мөрөөр шалгалтын ажиллагааг явуулахад энэ сарын 12-ний өдрийн 08:23 цагт тус байранд оршин суух хаягтай эрэгтэй 57 настай Н.Б нь мөн тус хороололд оршин суудаг эрэгтэй 38 настай Г.Ч-ийн амь санаатайгаар халдаж амь насыг нь бүрэлгэжээ. Учир нь тэд автомашины зогсоолын улмаас маргалдаж хэрэгт холбогдогч хохирогчийг гараараа боож, унаган зодож амь насыг нь хохироосон байжээ.
Уг хэргийг үйлдсэн этгээдийг шуурхай илрүүлэн цагдан хорьсон бөгөөд Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээрт хэлтэст материалжуулан шалгаж байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!