Нийгэм

Паарнаас уяж орхисон 10 сартай хүү хүнд гэмтжээ

Арван сартай хүүхдийг гэрийнхээ паарнаас уяж үлдээснээс хоолой нь боогдож эмнэлэгт хүргэгджээ
Тодруулбал, энэ сарын 4-ний өдөр Иргэн Э нь сургуулийн хүүхдээ уяж үлдээгээд сургуулийн насны охиноо аваад ирэхэд 10 сартай хүү хоолой нь боогдсон байжээ. Улмаар ГССҮТ-д яаралтай түргэн тусламжаар хүргэгдсэн байна.
10 сартай хүүхэд хүнд гэмтсэн хэргийг цагдаагийн байгууллагаас хэрэг үүсгэн шалгаж байгаа гэх бөгөөд хүүгийн ээж хүүхэд харах хүнгүйн улмаас аргагүйн эрхэнд үлдээсэн гэж мэдүүлсэн байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!