Нийгэм
15 настай охин 12 давхраас үсэрч амиа хорложээ
Сонгинохайрхан дүүргийн 37-р хороонд байрлах барилга дээрээс арвантаван настай охин 12 давхраас үсэрч амиа егүүтгэсэн байж болзошгүй хэрэг гарсан байна.
Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Өчигдөр шөнийн 00:29 цагт 12 давхраас эмэгтэй хүүхэд үсэрсэн хэрэг гарсан. Одоогоор хэргийг шалгаж байна” гэлээ.
Охиныг БНСУ-д хүчирхийлэлд өртөж байсан гэх мэдээлэл байна. Үүнтэй холбогдуулан тодруулахад “Зургаан цагийн турш тасралтгүй зодуулсан охин биш” гэв. Эл хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.