Нийгэм

Бусад руу кофе асгасан оюутан 40 орчим зөрчлийн хэргээр цагдаад шалгуулж байжээ

Хуулийн сургуулийн оюутан эмэгтэй бусдын толгой дээр халуун кофе асгасан гэх хэрэгтэй холбоотойгоор олон нийтийн дунд ёс зүй, хариуцлагын асуудал хөндөгдөөд байгаа.
Ялангуяа, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн төгсөх курсийн оюутан ийм үйлдэл гаргасан нь хууль зүйн салбарт бэлтгэгддэг боловсон хүчнүүдийн ёс зүй, хариуцлага сул, нийгэмд шударга ёс тогтоох түвшинд бэлтгэгдэхгүй байна гэх шүүмжлэл дагуулж байна.
Уг хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа бөгөөд хохирогчийн гэмтлийн зэргийг тогтоохоор мөрдөгч томилсон талаар өчигдөр Цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.
Харин МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захиргаа Б.Ариунзаяагийн асуудлыг яг одоо хэлэлцэж буй бөгөөд үдээс хойш мэдээлэл өгнө гэдгээ зарлалаа.
“Хуульч хүн жинхэнэ хүн байх ёстой” гэх нэрт хуульч Б.Чимид агсны хэлсэн үг бий. Тэр утгаараа, сургуулийн дүрмийн 1.5.1 Хууль дээдлэх, 1.5.5 Хариуцлагатай, ёс зүйтэй байх зарчим болон ёс зүйн дүрэмд үндэслэн тухайн оюутныг сургуулиас хасах арга хэмжээ авч өгөхийг хүссэн цахим өргөдөл гаргаж, оюутнуудаас санал авч эхэлсэн байна.
Уг саналын тоо одоогийн байдлаар 19,973-д хүрчээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!