Нийгэм

Хохирогч охины аав Э: Миний охины толгой дээр огт таньж мэдэхгүй охин дөнгөж авсан халуун кофегоо асгасан, маш их гомдолтой байгаа

Гэрчийн мэдүүлэг өгөхөөр очоод цагдаагийн албан хаагчийн халдлагад өртсөн гэх охины бичлэг цахим орчинд тархсан. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн иргэн кофе шопод 18 настай охины толгой дээр халуун кофе асгасан гэх хэрэгт холбогдсон байжээ.
Хохирогч охины ааваас зарим зүйлийг тодруулахад “Өчигдөр 15.00 цагийн үед охин маань хоёр найзынхаа хамт кофе шопод сууж байсан юм билээ. Гэтэл танихгүй эмэгтэй хүрч ирснээ “Намайг яагаад хараад байгаа юм бэ” гээд өшиглөсөн гэнэ. “Би чамайг танихгүй. Өмд заваан болгочихлоо. Гөвж өг” гэсэн чинь шууд халуун кофегоо толгой дээр нь асгачихсан байгаа юм. Эрүүл хүнээс яавч тийм үйлдэл гарахгүй.
“Манай аав том прокурор хүн. Би баян айлын хүүхэд. Та нар намайг яаж ч чадахгүй. Цагдаа ирээд 100.000 төгрөгөөр торгоно биз. Би өөдөөс нь шидчихээд явна” гэж охинд минь хэлсэн гэсэн. Манай охин үүнд ямар ч буруугүй.
Одоо “Гомдлоо буцаачих” гээд охиноос минь гуйгаад байгаа. Кофе асгаж буй бичлэг байгааг мэдээгүй юм шиг байна лээ. Бичлэг гарч ирээд, баримт байнгуут буулт хийсэн. Сэтгэцэд нөлөөлөх зүйл хэрэглэсэн байж болзошгүй.
Батбаяр өмгөөлөгчийн хүүхэд гэх сураг дуулдсан. Тийм аймар хүмүүжилгүй охинтой гэж би бодохгүй байна. Үнэхээр аймар.
Огт танихгүй, эрүүл галзуу нь мэдэгдэхгүй хүн охины минь толгой дээр халуун кофе асгаад гэмтээчихлээ. Би гомдолтой байна” гэлээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!