Нийгэм

Орос улсын талаар Дисней Netflix зэрэг томоохон компаниуд өөрсдийн байр сууриа илэрхийллээ

Нью Йорк (CNN Business) АНУ-ын хамгийн том, хамгийн нөлөө бүхий Холливудын кино болох Дисней 2-р сарын 28-нд Украиныг Оросууд эзлэн түрэмгийлсний дараа театрын кинонуудыг Орост үзүүлэхээ түр зогсоох болсноо зарлалаа.

“Украины нэг талын түрэмгийлэл, эмгэнэлт хямралын үед бид Орост кино гаргахгүй” гэж Дисней өдөр гаргасан мэдэгдэлдээ дурджээ. Мөн цэргийн довтолгооноос зугтсан дүрвэгсдэд хүмүүнлэгийн тусламж, тэр дундаа яаралтай тусламж үзүүлэх чиглэлээр төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллана гэдгээ нэмж хэлэв.

Дисней 5-р сарын 5-нд Marvel-ийн “Doctor Strange / Multiverse of Madness”-ийг, 6-р сарын 16-нд Pixar-ын “Buzz Lightyear”-ыг Орост гаргахаар төлөвлөж байсан.

Оросын киноны зах зээл Хятад, АНУ шиг том биш. Гэсэн хэдий ч театрын нээлтийг түр хугацаагаар зогсоосон нь ихээхэн ач холбогдолтой бөгөөд Диснейгийн дараа олон кино компаниуд Орост гарахыг хойшлуулах магадлалтай.  Мөн хэдхэн цагийн өмнө Netflix компани Орос улсад цацагдахгүй хэмээн мэдэгдсэн.

Эх сурвалж : https://news.livedoor.com

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!