uncategorized

Талууд хоёр дахь удаагаа уулзахаар тохирчээ

Беларусын Гомельд хийсэн уулзалт мэргэжилтнүүдийн тооцож байсанчлан шууд дайныг зогсоох хэмжээнд хүртэл амжилттай байсангүй. Оросын тал мэдэгдэл хийхдээ ямар ч байсан талуудад хэлэлцэж ярилцах зүйл байна гэдэг дээр санал нийллээ, тус тусын удирдлагад илтгээд хоёр дахь удаагаа уулзахаар тохирсон ч том амжилт боллоо гэсэн байна.
Хэлэлцээний дараа Украин мөн адил хоёр дахь удаагаа уулзахаар боллоо гэж их болгоомжтой мэдэгдэл хийж байсан. Гэтэл удалгүй Ерөнхийлөгч Зеленский ээлжит удаагаа мэдэгдэл хийж, хэлэлцээгээр Киев хүсэж байсан шиг үр дүнд хүрч чадаагүй гээд ОХУ–ыг НҮБ-ын Аюулгүй зөвлөлөөс хасах, дэлхий даяараа Оросоос ямар ч бараа бүтээгдэхүүн худалдан авахгүй байх, Оросын бүх усан онгоц ба нисэх онгоцыг дэлхийн нэг ч улсын усан ба агаарын боомт хүлээж авахгүй байхыг шаардсан байна.
Уулзалтаар нэг зүйл ажиглагчдын анхаарлыг татсан. Оросын төлөөлөгчид бүгд ажил хэргийн костюмтай, зангиатай ирсэн бол Украйны төлөөлөгчид өнгийн ноосон цамц, саравчтай малгайтай, зарим нь ханцуйгаа шамласан байдалтай ирцгээжээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!