Нийгэм

Бүтэн биеийн мэдээ алдуулалтад орсон өвчтөн эмэгтэйн зураг бичлэгийг нууцаар авсан хэрэгт эмчийг сэжиглэн баривчилсан хэрэг гарчээ

28-ны өдөр Киото мужийн цагдаагийн газар мэс заслын үеэр өвчтөн эмэгтэйн зургийг нууцаар авсан хэрэгт сэжиглэн Киото мужийн Анагаах Ухааны Их Сургуулийн эмчийг баривчилсан гэж мэдэгдэв.

Сэжигтэн эмч нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 29-ний өглөө хагалгааны өрөөнд эмэгтэйн хагалгааны өмнө болон дараах зургыг авсан бөгөөд хагалгаа хийж байх үедээ бүтэн биеийн мэдээ алдуулалтад орсонг далимдуулан 4 бичлэг хийсэн байсанг эмчийн гар утаснаас олжээ.

Эмнэлгийн захирал Хитоши Яку “Чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Өвчтөний итгэл найдвараас урвасан үйлдэл гэж үзэж байгаа учраас хатуу хариуцлага хүлээлгэнэ” хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж : https://news.livedoor.com

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!