Нийгэм

Гэрээсээ гараад 9 хонож буй 14 настай охиныг хайж байна

Баянзүрх дүүргийн XXVII хорооны нутагт дэвсгэр дэх 18-р байрны оршин суугч 14 настай охин хоёрдугаар сарын 14-ний өдөр гэрээсээ гараад сураггүй алга болжээ.
Охин 165-168 см өндөр, шар царайтай, урт хар үстэй, том нүдтэй, биедээ ил харагдах содон шинж тэмдэггүй. Гэрээсээ гарахдаа урт хар өнгийн савхин хүрэм, хар өмд бараан гуталтай явсан байж болзошгүй хэмээн ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад мэдэгджээ. Энэ хүүхэдтэй таарсан болон гадуур явахыг нь харсан хүн байвал ЦЕГ-ын 102 дугаарын утас руу холбогдон мэдээлэл өгөхийг ЦЕГ-аас цахим хуудсаараа дамжуулан нийтэд зарласан байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!