Нийгэм

Тансаг зэрэглэлийн 4000 орчим машинуудыг тээвэрлэж явсан ачааны хөлөг онгоцонд гал гарлаа

Германаас АНУ руу 4000 орчим тансаг зэрэглэлийн машин ачиж явсан ачааны хөлөгт гал гарчээ. Хөлөг онгоцонд байсан багийн гишүүдийг аварсан ч машинуудыг хөлөгт үлдээжээ.

Атлантын далайн төв хэсэгт орших Португалийн Азорын арлуудын ойролцоо 16-ны өдөр Японы далайн тээврийн томоохон компани болох Mitsui O.S.K. Lines-ийн ажиллуулж, удирддаг ачааны хөлөг онгоцноос гал гарчээ. Багийн 22 гишүүнийг эсэн мэнд аварч, хэн ч бэртэж гэмтээгүй. Хөлөг онгоцонд Германаас ирсэн 1100 Porsche, 189 Bentley зэрэг 4000 орчим тансаг зэрэглэлийн машин ачигдсан байв.

Цахилгаан машины лити-ион батарей шатсан гэх мэдээлэл байгаа ч галын дэлгэрэнгүй шалтгаан, хохирлын нөхцөл тодорхойгүй байна. Чирэх хөлөг онгоц энэ ачааг боомт руу зөөхөөр явж байна.

Эх сурвалж : https://news.livedoor.com

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!