Нийгэм
42 настай эмэгтэйг хүүгээ ам хамрыг нь даран бүтээж алсан хэрэгт сэжиглэн баривчилжээ
Бага сургуулийн 1-р ангид сурч байсан 7 настай хүүгийнхээ ам, хамрыг таглан бүтээж алсан хэрэгт хүүгийн ээж 42 настай Аяано Үэдаг баривчилжээ.
Тэрээр Япон улсын Канагава мужийн Ямато хот дахь гэрээсээ баривчлагдсан бөгөөд “Би юу ч хийгээгүй” хэмээн үгүйсгэж байгаа аж.
Хүү амьсгалын дутагдлаас болж нас барсан нь батлагдсан бөгөөд эмнэлгээс цагдаад хандан цагдаагийн газар шалгаж эхэлжээ.
Эх сурвалж : https://news.livedoor.com