Нийгэм

ТЭНГЭР ШИГ БАЙ КАМИЛА, Л.Энх-Амгалан: “Тэнгэр шиг бай” шүлгийг орос руу орчуулж Камилад илгээх сэн.

Өвлийн олимпын наадмын уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээн өчигдөр эхэллээ. Багийн тэмцээний үеэр дэлхий дахиныг бишрүүлсэн гайхалтай үзүүлбэрийн эзэн Оросын уран гулгагч Камила Валиевагийн үзүүлбэр энэ өдрийг гол үйл явдал байв.
Багийн тэмцээний үеэр допинг дуулианд нэр холбогдсоны улмаас ганцаарчилсан төрөлд оролцож чадахгүй дээрээ тулж байсан ч Спортын арбитрын шийдвэрээр Камила тэмцээнээ үргэлжлүүлэхээр болсон юм. Тэрбээр 82,16 оноо авснаар тэргүүн байранд бичигдэж байна.
Тэгвэл БШУ-ны сайд Л.Энх-Амгалан түүний үзүүлбэр, өнгөрсөн өдрүүдэд болсон үйл явдлуудтай холбогдуулан өөрийн цахим хуудастаа “15 хан настай Камила Валиева. Энэ бяцхан охиноос ямар их тэсвэр тэвчээр, эрч хүч, ялагдашгүй сэтгэлийн тэнхээ гарч байна вэ.
ТЭНГЭР ШИГ БАЙ…гэж Дашбалбар агсны шүлгийг оросоор орчуулж явуулах юм сан. Алтан медалиа зүүх алтан агшинг нь удахгүй хамтдаа харна гэдэгт итгэж байна. ТЭНГЭР ШИГ БАЙ КАМИЛА” гэжээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!