uncategorized

Оросын галерейн харуул $1 саяын үнэтэй урлагийн бүтээлд “нүд” нэмж зураад шийтгүүлэхээр болжээ

ОХУ-ын Екатеринбург хотын Ельциний Төвд нээгдсэн уран зургийн галерейд 20 дугаар зууны шилдэг авангард бүтээлүүдийн нэгийг үзүүлж байжээ.
1930-аад онд Анна Лепорскаягийн зурсан энэ бүтээлийн нэр “Гурван дүр” бөгөөд нүүргүй гурван хүнийг дүрсэлсэн байдаг.
Гэтэл өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Ельциний Төвийн нэг харуул үзгэн балаар эдгээр хүмүүсийн нүүрэнд “нүд” нэмж зурсан байна.
Ельциний Төвийн захирал Александр Дроздов гэрээт харуул хамгаалалтын компанийн нэг ажилтан ийм үйлдэл гаргасныг энэ долоо хоногт болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.
Бүтээлийг Ельциний Төвд зээлүүлсэн Москвагийн Третьяковын галерейн захиргаа, даатгалын компанид болсон явдлын талаар даруй мэдэгдсэнээ тэр бас хэлсэн байна.
Уг бүтээлийг 75 сая рублиэр ($1 сая) даатгуулж байжээ.
Хэргийн дараа бүтээлийг яаралтай Москвад шилжүүлж, сэргээн засварлах арга хэмжээ авсан байна.
Урлагийн бүтээлийг сүйтгэсэн шинэ харуул ажлын эхний өдрөө ийм үйлдэл гаргасан байжээ. Ельциний Төв арванхоёрдугаар сарын сүүлээр болсон явдлын талаар цагдаагийн газарт мэдэгдэж байсан гэнэ.
Гэтэл орон нутгийн цагдаагийн газар хохирлыг “бага хэмжээтэй” гэж дүгнээд 250,000 рублиэр ($3,300) үнэлж байсан юм байна.
Дараа нь ОХУ-ын соёлын яам тус улсын прокурорын ерөнхий газарт гомдол гаргасны дагуу Екатеринбург хотын цагдаагийн газар уг хэрэгт илүү нухацтай хандаж, дахин шалгаж эхэлжээ.
Харуул урлагийн бүтээлийг сүйтгэсэн хэрэгт буруутгагдвал торгуулах, эсвэл гурван сар хүртэл хугацаагаар хоригдох шийтгэл хүлээх юм байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!