Нийгэм

Ангид халдварын тохиолдол бүртгэгдвэл гурав хоног танхимаар хичээллэхгүй

Ирэх долоо хоногийн даваа гарагаас эхлэн Их дээд сургууль, ЕБС, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаа 100 хувь танхимаар эхлэхээр болсон.
Гэвч сүүлийн өдрүүдэд цар тахлын нөхцөл байдал хүндэрч, халдвар авах хүмүүсийн тоо буурахгүй байна. Тэр дундаа бага насны хүүхдүүдийн дунд халдварын тархалт өндөр байгааг албаныхан мэдээлсэн.
УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлөөс сургуулиудад зөвлөмж хүргүүлжээ. Тодруулбал, 100 хувь танхимаар хичээллэх үед ангид коронавирусийн халдвартай тохиолдол батлагдвал тухайн ангийг гурав хоног танхимаар хичээллүүлэхгүй. Харин гурав хоногт халдварын шинж тэмдэг илрээгүй хүүхдүүд дөрөв дэх хоногоос танхимын хичээлдээ очиж болно гэсэн зохион байгуулалт хийх зөвлөмжийг өгч байгаа аж.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!