Нийгэм

16 настай хүүхдүүд архидан согтуурч нэгнээ хөнөөжээ

Өсвөр насны хүүхдүүд архидан согтуурч, нэгнийхээ амийг хөнөөсөн хэрэг гарчээ.
Тодруулбал, Хан-Уул дүүрэгт байрлах “Буянт-Ухаа” хорооллын орон сууцны орцонд хүүхдүүд нэгнийгээ хутгалж, амийг нь хөнөөжээ.
16 настай Б нь найзынхаа цээжинд хутгалж, амийг нь хохироосон бөгөөд хүүхдүүдийн байсан газраас архи согтууруулах ундааны сав, тамхи зэргийг олж хураан авсан байна.
Хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!