Нийгэм

Авто засварын газарт гарсан галыг бүрэн унтраалаа

Баянбүрдийн тойргийн зүүн талд зам дагуу байрлах авто засварын газарт өнөөдөр гал гарч, тэр хавьд битүү өтгөн хар утаа олгойдож байв.
Галын дуудлага НОБГ-т 13.30 цагийн орчимд иржээ. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн гал түймэртэй тэмцэх 10 дугаар ангийн 1, 2 дугаар 20 орчим алба хаагч гурван автомашинтайгаар ажиллаж, галын тархалтыг зогсоожээ. Энэ талаар тус обьектэд ажилласан НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Дэд хурандаа Ж.Алтанхуягаас тодрууллаа.
-Галыг унтраасан уу?
-15.00 цагийн байдлаар галыг бүрэн унтраагаад, харьяа Цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгөхөөр цагдаагийн бүрэлдэхүүнийг хүлээн байна.
-Тухайн авто засварын газар өнөөдөр ажиллаж байсан юм болов уу?
-Тэрийг мэдэхгүй байна. Гал командынхан ирж 20 гаруй минут ажиллаж, галыг бүрэн унтраалаа. Галын шалтгааныг шалгалтаар тогтооно гэв.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!