Нийгэм

Барууны дарамт шахалтаас үүдэн Хятад Оростой нэгдэж, НАТО-г цаашид өргөжүүлэхийг эсэргүүцэв.

Өвлийн Олимпод оролцох тухай ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины айлчлалын үеэр Москва, Бээжин хоёр олон асуудал авч хэлэлцэн түүнийхээ талаар мэдэгдэл хийлээ.

Барууны гүрнүүд НАТО-гийн батлан хамгаалах эвслийг Оросыг сүйрүүлэхийн тулд ашиглаж байна гэж ноён Путин мэдэгдэв. Энэ нь Украины асуудлаарх хурцадмал байдлын үеэр болж байгаа бөгөөд тэрээр түрэмгийлэхээр төлөвлөж байгаагаа үгүйсгэсэн юм.

Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Украйны хил дээр Оросын 100 мянга орчим цэрэг үлджээ. Оросууд болон украинчууд “нэг үндэстэн” гэж бичсэн ноён Путин Украиныг НАТО-д элсэхийг хориглохыг шаардсан.

Удаан үргэлжилсэн хамтын мэдэгдэлд Украйнтай шууд хамааралгүй ч хоёр улс НАТО-г хүйтэн дайны үзэл баримтлалыг дэмжиж байна гэж буруутгав.

Владимир Путин, Ши Жиньпин нарын энэхүү уулзалт нь 2019 оны 6-р сараас хойшхи анхны нүүр тулсан хэлэлцээр юм.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!