Энтертаймент

Алдарт хөл бөмбөгчин Дэвид Бекхэмийн эхнэр Викторияа Бекхэм 25 жилийн турш зөвхөн нэг ижил хоолоо л иддэг байжээ.

Виктория Бекхэм нь Британийн поп “Spice Girls” хамтлагийн үеэс өнөөг хүртэл гоо үзэсгэлэнгээ хадгалсаар ирсэн. Тэрээр 25 жил нэг ижил хоолоо л иддэг байсан хэмээн нөхөр Дэвид Бекхэм “River Cafe Table 4” гэх подкастад оролцож байх үедээ хэлжээ.

Дэвид өөрөө гал тогооны өрөөнд янз бүрийн орц найрлагыг туршиж, шинэ цэс туршиж үзэх дуртай бол түүний эхнэр Виктория нь Дэвидээс эсрэг хүн бололтой.

“Би хоол, дарсанд маш их дуртай. Хэрэв би амттай зүйл идвэл хүн бүр үүнийг идээсэй гэж хүсдэг. Гэвч харамсалтай нь би 25 жилийн турш нэг л ижил хоол идсэн хүнтэй гэрлэсэн.  Би түүнтэй танилцсан цагаас тэр зөвхөн гриллдэж шарсан загас, ууранд жигнэж болгосон ногоо л иддэг байсан. Би цаашид ч гэсэн өөр төрлийн зүйл юу ч идэхгүй гэдэгт нь итгэлтэй байна “гэжээ.

Мөн “Тэр надтай ижил төрлийн хоол ганцхан удаа л идсэн. Тэр нь Харперийг тээж байхдаа. Энэ бол гайхалтай дурсамж. Яг юу болсныг санахгүй байгаач гэсэн тэр цагаас хойш тэр өөр төрлийн зүйл идээгүй” гэжээ.

Эх сурвалж : https://news.yahoo.co.jp

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!