ЗөвлөгөөНийгэм

Таамаг эвдэж, түүх бүтээсэн аймгийн заан Э.Мөнхжаргал гэж хэн бэ?

Сайжруулагч хэмээх усан бар жилийн сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаан хоёр өдөр үргэлжилж, түрүү бөхийн таамагт багтаагүй аймгийн заан Э.Мөнхжаргал түрүүллээ. Өдгөө 26 настай тэрбээр Архангай аймгийн Хотонт сумын харъяат бөгөөд сар шинийн барилдаанд аймгийн заан цолтой түрүүлсэн анхны бөх болсон юм. Түүнээс өмнө аймаг, цэргийн арслан цолтой хоёрхон бөх түрүүлж байсан нь улсын аварга Ч.Санжаадамба 2010 онд цэргийн арслан цолтойдоо, улсын харцага Ш.Мөнгөнбаатар 2011 онд аймгийн арслан цолтойдоо аж.
Таамаг эвдэж, түүх бүтээсэн өдөр: Хоёр жил цуцлагдсан сар шинийн барилдаан энэ жил эргэн ирж, үзэгч олныг баясгасан. Бөх сонирхогчид дор бүрнээ л түрүү бөхийн таамгаа дэвшүүлж байв. Гэвч хэн нь ч аймгийн заан Э.Мөнхжаргалыг түрүүлнэ гэж бодоогүй биз ээ. Тэр нэгийн даваанаас эхлэн томчуудыг “нураасан”. Тухайлбал, нэгийн даваанд улсын начин Т.Дүгэрдоржийг, хоёрын даваанд улсын заан М.Өсөхбаярыг, гурвын даваанд цэргийн арслан Л.Отгонбаатарыг, дөрвийн даваанд улсын аварга П.Бүрэнтөгсийг, тавын даваанд улсын начин Ч.Батчулууныг, зургаагийн даваанд улсын гарьд Б.Гончигдамбыг, их шөвөгт улсын гарьд М.Бадарчийг, эцэст нь улсын заан Б.Пүрэвсайханыг тус тус давжээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!