Танин мэдэхүй

Танин мэдэхүй : Мөнгийг мөнгөөр дуудах Япон 6 арга

Нэг : Мөнгөө төрөл төрлөөр нь эмх цэгцтэй хийх

Мөнгийг ихээс нь багаруу нь эрэмбэлэн түрүүвчиндээ хийх хэрэгтэй. Мөнгөө дээш доошоогоо харсан эсэхийг шалгаж бүгдийг нь дээш нь харуулж хийхээ мартаж болохгүй. Мөн шинэ мөнгө хийх нь мөнгийг ихээр дуудахад тусална.

Хоёр : Мөнгө дуудах алтан ямар нэгэн зүйл хийх

Бараа бүтээгдэхүүнийг худалдан авсан баримт түрүүвчиндээ хийх тохиромжгүй бөгөөд алтан ямар нэгэн зүйл түрүүвчиндээ хийх хэрэгтэй.

Гурав : Бэлэн мөнгө их хэмжээгээр авч явах

Түрүүвчиндээ их хэмжээний мөнгө авч явах тусам мөнгө их дууддаг. Хамгийн багадаа өөрийнхөө хэрэглэж байгаа түрүүвчнийхээ үнэнээс их мөнгийг авч явахыг зөвлөж байна.

Дөрөв : Пойнт карт авч явах хэрэггүй

2 дахь дүрэмд хэлсэнчлэн мөнгөнөөс бусад зүйлийг түрүүвчинд хийх тохиромжгүй. Хамгийн их ашиглагддаг дэлгүүрийн картыг үлдээгээд бусад бүх зүйлээ түрүүвчнээсээ авах хэрэгтэй.

Тав : Түрүүвчиндээ “амралт” өгөх

Шинэ түрүүвчийг ерөнхийдөө 9 хоног хэрэглэлгүй орхих хэрэгтэй бөгөөд энэ 9 хоногт түрүүвч мөнгөө дууддаг гэж үздэг. Гэвч хов хоосноор нь үлдээж болохгүй бөгөөд чадах чинээгээрээ мөнгө хийж түрүүвчээ орхих хэрэгтэй. Түрүүвчийг орхиход хамгийн тохиромжтой газар нь харанхуй чимээ шуугиангүй газар бөгөөд хойд зүгт тавих хэрэгтэй.

Зургаа : Түрүүвчийг сайн өдөр сонгож авах

Түрүүвчийг сайн өдөр сонгож авах мөн хэрэглэж эхлэх өдөртөө анхаарах хэрэгтэй.  Бусад саруудтай харьцуулахад 2 сар хамгийн тохиромжтой.

Эх сурвалж : https://sot-web.com

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!