Нийгэм

Хөгжмийн зохиолч, продюсер Б.Ангирмаа Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж амжилт гарган, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж буй салбар салбарын тэргүүлэх зүтгэлтнүүдэд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна.
Дуучин, хөгжмийн зохиолч, продюсер Б.Ангирмаа Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдлаа.
Тэрбээр салбартаа 30 орчим жил ажиллаж байгаа бөгөөд олон уран бүтээл туурвисан Монголын рок поп урлагийн салбарын цөөхөн ая зохиогч эмэгтэйн төлөөлөл юм.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!