Нийгэм

Доктор Кунио Яно : Бид маскийг 7 сараас хойш зүүхгүй байх хэрэгтэй

Бид халдварт өвчний чиглэлээр мэргэшсэн доктор Кунио Яногоос хурдацтайгаар тархаж буй шинэ коронавирусын тархалтын төлөвийн талаар асуулаа. Их Британи улсын эхлүүлсэн “маск зүүхгүй байх” үйлдэл нь долдугаар сараас хойш Японд зайлшгүй шаардлагатай болно гэж мэдэгджээ. Шалтгаан нь хүүхдийг бусад ноцтой үр дагаварт аюулд хүргэж болзошгүй юм.

Асуулт: Тус мужид халдвар авсан хүмүүсийн тоо дээд амжилт тогтоосоор байна. Цаашид халдвар авсан хүмүүсийн тоо өсөх үү?

Халдварт өвчний мэргэжилтэн Кунио Яно:
Ирээдүйд юу болохыг уншиж чадахгүй ч энэ долоо хоног ирэх долоо хоногт оргил үе байх болов уу гэж бодож байгаа ч үнэхээр санаа зовж байна.

Асуулт: Тархалтаас урьдчилан сэргийлэх зэрэг нэн тэргүүний арга хэмжээг авч хэрэгжүүлсэн бөгөөд Засаг дарга Кавакацу үүнийг ресторанд халдвар авахаас урьдчилан сэргийлэхийн оронд “хүмүүсийн урсгалыг хянах” зорилготой гэж мэдэгдэв. Энэ нь үр дүнтэй юу?

Халдварт өвчний мэргэжилтэн Кунио Яно:
“Тархахаас сэргийлэх” нь ресторанд төвлөрсөн загвар биш, харин халдвар авсан хүмүүсийн тал орчим нь шинж тэмдэггүй, шинж тэмдэгтэй хүмүүс нь хөнгөн шинжтэй байдаг тул харшил хэмээн ойлгох нь элбэг байдаг. Иймд хүмүүсийг гадагш гарахаас аль болох сэргийлж, хүн амын тоо 5, 10 хувиар буурвал халдварын тоо буурна гэж найдаж байна.

Асуулт. Нэгдүгээр сарын 21-23-ны хооронд тус мужид халдвар авсан хүмүүсийг насаар нь авч үзвэл өсвөр насныхан 26 хувийг эзэлж байна. Энэ үеийн халдвар яагаад тархаж байна вэ?

Халдварт өвчний мэргэжилтэн Кунио Яно:
Энэ нас бол бүлэглэлийн хөдөлгөөн шүү дээ. Дугуйлан секц хичээл дээрээ ч найз нөхөдтэйгээ хамт. Энэ үед санамсаргүйгээр маскыг авах тохиолдол байдаг. Найзуудтайгаа хооллох үед ялангуяа тусах магадлал өндөр гэж бодож байна.

◆ “7-р сараас хойш маскаа зүүхгүй байх” шаардлагатай болсон шалтгаанууд

Асуулт: Их Британид халдвар дээд цэгтээ хүрсэн тул амны хаалт зүүх журмыг цуцална гэж мэдэгдсэн. Японд хэзээ маск зүүхгүй байх вэ?

Халдварт өвчний мэргэжилтэн Кунио Яно:
Яг одоо бол би чамайг маскаа зөв зүүхийг хүсч байна. Одоо энэ үед маскаа авчивал халдвар авах хүний ​​тоо нэмэгдэж, эмнэлэгийн ор дүүрнэ.
Гэхдээ долдугаар сараас хойш амны хаалт зүүхээ болино гэж хардаж байна. Яагаад гэвэл доорх гурван шалтгаантай.

1) Нэмэлт вакцинжуулалт
Нэмэлт вакцинжуулалт нь Omicron туссан ч өвчинийг хүндрүүлэхээс 90% сэргийлдэг. Энэ оны зургадугаар сарын сүүлчээр ихэнх хүмүүсийн вакцинжуулалт дуусна. Бүх ард түмэн дархлаатай болно гэсэн үг.

2)Protease inhibitor   Энэ нь ууж хэрэглэх зориулалттай эм боловч корона вирусын эсрэг маш үр дүнтэй байдаг. Эрсдэлтэй хүмүүсийн 80-90 хувь нь хүндрэхээс сэргийлж чадна. Энэ нь халдвар авсан өндөр настануудын биеийн байдлыг хүндрүүлдэггүй.

3) Халдвар багассан
Омикроны хүндрэлийн түвшин бага байна. Омикроны хажууд илүү халдвартай мутантууд байж болох ч хүндрэлийн түвшин бага байна.

◆ Долдугаар сараас хойш маск зүүсээр байвал асуудал үүснэ

Халдварт өвчний мэргэжилтэн Кунио Яно:
Долдугаар сараас хойш маск зүүвэл хоёр асуудал гарна. Нэг нь дулааны харвалт юм. Зуны улиралд халуун нэмэгдэж, хүндээр өвдөх, нас барах хүмүүсийн тоо эрс нэмэгддэг. Халуун харвалтын эрсдэл нь коронатай харьцуулахад өндөр байдаг.

Нөгөөх нь маш их санаа зовоож байгаа ч одоо хүүхдүүд гар хөл, амны үрэвсэл зэрэг халдварт өвчнөөр өвдөхгүй байна. Хүүхэд байх үедээ өвдөх ёстой халдвар аваагүй гэсэн үг. Энэ бол ноцтой асуудал юм. Багадаа халдвар аваад эдгэвэл илүү амар боловч одоогийн хүүхдүүд халдвар авахгүй байх вий гэж айдаг. Одоогоос 20-иод жилийн өмнө жирэмсэн эмэгтэйчүүдийн 90 орчим хувь нь цитомегаловирусын эсрэг дархлаатай байсан бол сүүлийн үед хэт цэвэрхэн амьдарч байгаа учраас 70 хувь болж буурчээ. Энэ хэвээрээ үргэлжилбэл хүүхэд бараг халдварлахгүй, жирэмслэх насанд нь хүрвэл цитомегаловирусын халдвар авч, хойч үедээ том саад болж болзошгүй.

Доктор Кунио Яно: Хамамацу хотын халдварт өвчний хяналтын зохицуулагч. Хамамацу эрүүл мэндийн төвийн халдварт өвчний менежментийн тусгай зөвлөх

Эх сурвалж : https://news.yahoo.co.jp/

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!