Нийгэм

Төр ахмадуудынхаа тэтгэврийг нэмж цагаан сарын бэлэг барих уу?

Ерөнхийлөгч ойрын өдрүүдэд өдөр бүр нижгээд хүмүүсийг дуудаж, загнаж, үүрэгдэх болж. Өчигдөр гэхэд Ерөнхий сайдыг танхимын гишүүдтэй нь дуудаж, тэтгэвэр тэтгэмж нэм гэв. Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн бага, дунд орлоготой иргэдийн амьжиргааг хамгаалах шаардлагыг зүй ёсоор бий болсон учир тэтгэвэр тэтгэмж нэмэх асуудлыг хөндсөн гэдгээ дуулгасан юм.
Үүнд Ерөнхий сайд “Боломжуудыг судалж, шуурхай хариу өгье” гэсэн хариуг өглөө.
Тэгвэл эх сурвалжуудын мэдээллээр Ерөнхий сайд өнөө маргааш Засгийн газрыг ээлжит бусаар хуралдуулж, тэтгэвэр, тэтгэмж нэмэх асуудлыг авч хэлэлцэх юм. Уг нэмэгдлийг ХНХ-ын сайд А.Ариунзаяагийн багц дээр зохицуулалт хийх замаар зохицуулалт хийх чиглэл барьж байгаа аж. Ийнхүү сар шинийн баяраас өмнө ахмадуудад тэтгэвэр тэтгэмж нэмэх таатай мэдээг дуулгахаар зэхэж байгаа гэх мэдээлэл байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!