Нийгэм

Ой зургаан сартай охин зодуулсан байдалтай гудамжнаас олдлоо

Төв аймаг Зуунмод сумын нутаг дэвсгэрээс зодуулсан байдалтай эмэгтэй хүүхэд олдсон гэсэн мэдээллийг Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ сарын 24-нд 14.45 минутад иржээ.
Мэдээллийн дагуу шалгахад, Зуунмод сумын дугаар байранд амьдардаг, ой зургаан сартай охин зодуулсан байдалтай гудамжнаас олдсон хэргийг шалгаж байна.
Шалгалтын явцад хохирогчийн төрөл садангийн хүн болох 44 настай, эрэгтэй, Э гэгч нь согтуурсан үедээ уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул хойшлуулшгүйгээр саатуулан, тус аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байна.
Одоогоор охиныг эмнэлгийн байгууллагад эмчилж байгаа бөгөөд, гэмтлийн зэргийг тогтоолгохоор Шүүх шинжилгээний үндэсний төвд шинжээч эмч томилон ажиллаж байгаа гэнэ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!