uncategorized

О.Пүрэв One Championship-ын хоёр дахь тулаанаа баасан гарагт хийнэ

MGL-1 FC-ийн 57 кг жингийн аварга, “Ардын Хүү” хочит Отгонжаргалын Пүрэв “One Championship”-ын хоёр дахь тулаанаа ирэх баасан гараг буюу нэгдүгээр сарын 28-нд хийнэ.
Холимог тулааны Азийн хамгийн том холбоо One Championship тус өдөр “Only the Brave” арга хэмжээгээ зохиох ба 11 тулааны тов зарласнаас хамгийн эхнийх нь Bantamweight жингийн О.Пүрэвийн тулаан байх юм.
One Championship-н эхний тулаандаа Их Британийн Бэн Ройлыг хүнд цохилтоор ялсан О.Пүрэвийн ээлжит өрсөлдөгч нь мэргэжлийн тулаанд 9 ялж 5 ялагдсан амжилттай Бразилын Микаэл Гилермэ дэ Жесүс байх юм.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!