Нийгэм

Ж.Төмөрсүх: Хүүгийнхээ дутуу үлдээснийг гүйцээнэ л гэж боддог

Сайхан өвөлжиж байна уу? Тайгадаа гарч зэрлэг амьтанд тэжээл өгөөд ирсэн гэж сонслоо.
-Сайхан өвөлжиж байна. Энэ өвөл тайгад цас их орлоо. Бас эрт орж эхэлсэн. Цас хайлж мөс тогтсоны улмаас хамраараа хоолоо олж иддэг амьтад өлсөх, үхэх аюул нүүрлээд байгаа. Тэр дундаа зэрлэг гахайд. Иймээс бид хоол олж идэх боломжгүй нөхцөлд буй зэрлэг гахайнуудад тэжээл хүргэсэн юм. Бид нийтдээ дөрвөн удаа таван уулан дээр гарж гурван тонн тэжээл хүргээд байна. Эхний тэжээл хүргэж өгөхөд зургаан хүний бүрэлдэхүүнтэй явсан. Харин сүүлд явахад 18-уулаа явлаа. Энэ дунд эмэгтэй хүн ч бий. Бид эмэгтэй хүнд 20 кг тэжээл үүрүүлчихдэг юм. Уул өөд мацаад гараад л ирдэг. Нийт дөрвөн эмэгтэй явсан гэхээр 80 кг тэжээл үүрч гаргасан юм байна. 80 кг чинь хоол олдохгүй байгаа гахайнуудад их хоол шүү дээ.
Таны хүү ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл Тост Тосон Бумбын нурууг хамгаалж байгаад амь үрэгдсэн шүү дээ. Хүүгийн тухай дурсвал?
Би хүний хувь заяа юм даа гэж л боддог. Бас өөрийгөө буруутгадаг зүйл минь хүүтэйгээ хамт давхар ажлыг нь хийхгүй яав даа л гэж боддог. Хүүгийнхээ дутуу үлдээснийг гүйцээнэ л гэж боддог. Ийм ч учраас байгаль, ан амьтандаа чинь сэтгэлээсээ ханддаг.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!