Зөвлөгөө

Таны арьсанд сайнаар нөлөөлөх хүнсний ногоо… Шинжлэх ухаанаар батлагдсан хүнсний ногоонууд

  1. Улаан лоольУлаан лоольд их хэмжээгээр агуулагддаг ликопен нь наранд түлэгдсэний дараа арьсанд эерэг нөлөө үзүүлдэг нь батлагдсан. Нарны түлэгдэлтээс үүдэлтэй гэмтэл нь арьсыг хуурайшуулж, улмаар арьсны асуудал үүсгэдэг.
  2. Кале.  Энэ байцаанд их хэмжээгээр агуулагддаг төмөр, витамин К-ийн ачаар арьсыг сайхан болгодог гэж үздэг.
  3. Цэцэгт байцаа. Цэцэгт байцаанд их хэмжээний сульфорафан хэмээх бодис агуулагддаг бөгөөд энэхүү сульфорафан нь арьсны хөгшрөлтөөс урьдчилан сэргийлэх үр дүнтэй. Цэцэгт байцааг идэхийг хүсвэл түүхийгээр нь идэхийг зөвлөдөг бөгөөд А, С, Е витаминаар баялаг.
  4. Авакадо. Авокадо нь өөх тосны хүчлээр баялаг (омега 3) бөгөөд арьсны үрэвслийг багасгахад тусалдаг.
  5. Мөөг. 2013 онд Нью-Йоркийн Улсын Их Сургуулийн судалгаагаар мөөг нь арьсыг сайхан болгох үйлчилгээтэй болохыг баталжээ. Гол нөлөө нь арьсны нөсөө толбыг багасгаж, өнгийг тохируулж, бүтцийг жигд өөрчилнө гэж мэдээлсэн.Учир нь мөөг нь бусад хүнсний ногоонд байдаггүй полисахарид агуулдаг.Липополисахарид нь биеийн эд эсийн өсөлтийг дэмжиж, дархлааг нэмэгдүүлэх нөлөөтэй тул мөөгийг идэвхтэй хэрэглэх нь арьсны асуудлыг сайжруулж, сайхан арьстай болгоход тусалдаг.
  6. Оливийн тос. Оливийн тос нь арьсны хөгшрөлтөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй бөгөөд хүнсний ногоонд агуулагдах витамины шимэгдэлтийг нэмэгдүүлэх чадвартай. Иймд та өдөрт 1 хоолны халбага оливын тос уух нь зүйтэй.
  7. Хар шоколад. Шоколадны үндсэн найрлага болох какао нь арьсны асуудлыг сайжруулж, сайхан арьсыг хадгалах үйлчилгээтэй. Гэсэн хэдий ч сүүтэй шоколад, алмондны шоколад зэрэг нь элсэн чихэр ихтэй шоколад учраас идэж болохгүй. Илүү их какао, элсэн чихэр багатай хар шоколад идэхийг зөвлөж байна.
  8. Загас. Загасны хувьд, батга болон арьсны үрэвслийг арилгах үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!