Нийгэм

Япон улсын Оосака хотод байрлах галзуу хулгана гэнэтийн зогсолт хийжээ

22-ны өдрийн 13:00 цаг орчимд “Universal Studios Japan” тоглоомын төвд байрлах “Hollywood Dream the Ride ~ Backdrop ~” нэртэй галзуу хулгана тоглоом гэнэтийн зогсолт хийж галзуу хулганы зам дээрх хамгийн өндөр цэгт зогссон байна.

Ашиглалтын компанийн мэдээлснээр ослын зогсолт хийснээс хойш цаг хагасын дараа бүх зорчигчдыг аюулгүй буулгасан бөгөөд ямар нэгэн бэртэл гэмтэл байхгүй гэжээ.

Үйл ажиллагааг хариуцсан компанийн мэдээлснээр зам дээр суурилуулсан мэдрэгч хэвийн бус байдалд хариу үйлдэл үзүүлсэн тул галзуу хулгана автоматаар зогссон байна. Мэдрэгчийн хариу урвалын шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд энэ галзуу хулгана өнгөрсөн оны аравдугаар сард цахилгаан тасарсны улмаас энэ удаагийнх шиг гэнэтийн зогсолт хийж байжээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!