uncategorized

Тонга: Цунамигийн гамшигт нэрвэгдсэн Тонга улсад туслах гэсэн олон улсын оролдлого эрчимжиж байна

Далайд болсон галт уулын дэлбэрэлтээс үүссэн цунамид Тонга улсын 3 иргэн амь үрэгдсэн гэсэн мэдээ байгаа бөгөөд шархдаж, гэмтсэн хүмүүс хичнээн байгаа нь одоогоор тодорхойгүй байна.

Баасан гарагт очих Шинэ Зеландын хөлөг онгоц нь тусламжийн анхны томоохон хөлөг онгоц юм.

HMNZS Aotearoa хөлөг онгоц бусад хангамжийн хамт 250,000 литр ус тээвэрлэж явсан гэж өмнө нь Reuters мэдээллийн сайтад мэдэгдсэн. НҮБ-аас Номхон далайн орнуудын хувьд цэвэр усаар хангах нь нэн тэргүүний зорилт гэж үзэж байна.

Австрали улс Тонга руу хөдөлгөх HMAS Adelaide хэмээх хамгийн том хөлөг онгоцоо баасан гарагт байрлуулна. Уг хөлөг онгоц нь нисдэг тэргүүдийг тээвэрлэж явах ба Тонгагийн захын жижиг арлуудад хангамж хүргэх зорилготой юм. Энэхүү хөлөг онгоц нь ирэх долоо хоногийн дундуур очихоор төлөвлөж байгаа ажээ.

Их Британи мөн баасан гарагт HMS Spey-ээ Тонгагийн хариу арга хэмжээнд байршуулж, Австралийн хөлөг онгоцтой хамт тусламжийн хангамж илгээн гэж мэдэгдэв.

“Их Британи улс Австрали, Шинэ Зеландтай нягт хамтран ажиллаж, Тонга дахь сэргээн босголтын ажилд хүчин чармайлт гарган оролцох бөгөөд олон жилийн хамтын нөхөрлөлийн  түншийг дэмжихэд бэлэн байна” гэж Их Британийн Батлан хамгаалахын сайд Бен Уоллес хэлэв.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!