Нийгэм

ХӨСҮТ: Хөл хөдөлгөөнийг 50 хувь хязгаарлавал халдварын тархалт хоёр дахин буурна

Сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол эрс нэмэгдэж, өдөрт 3000 орчим тохиолдол бүртгэгдэж буй. Оны өмнө эерэг илрэх хувь 4-5 хувь байсан бол өнөөдөр 20 хувь буюу дөрөв дахин нэмэгдсэн талаар ХӨСҮТ-өөс мэдээлсэн. Халдвар авсан иргэдийн дийлэнх нь ажлын газар болон гэр бүлийн хүрээнд авсан нь тандалтаар тогтоогджээ. Түүнчлэн дэлгүүр, эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, томоохон худалдааны төвүүдээр үйлчлүүлж байхдаа халдвар авах эрсдэл өндөр байгааг анхааруулж байна.
Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан:
“Халдварын ид оргил үе нь нэгдүгээр сарын сүүл хоёрдугаар сарын эхэн үед тохионо. Энэ нь Цагаан сарын үе таарч байна. Оны өмнө өдөрт хийгдэж байсан шинжилгээнүүдийн 1-3 хувьд нь омикрон халдвар бүртгэгдэж байсан бол оны дараа нийт тохиолдлын 40-50 хувь болж нэмэгдсэн. Хамгийн сүүлд буюу нэгдүгээр сарын 17-ний өдрийн шинжилгээгээр омикроны тархалт 90 хувьд хүрсэн.
Хэрэв ямар нэгэн хязгаарлалт хийхгүйгээр халдвар тархалт энэ хэмжээгээр өсвөл хоёрдугаар сарын эхэн үед өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 50-60 мянгад хүрнэ. Энэ хэрээр орны ачаалал нэмэгдэнэ. Бид долоо хоногт тутам УОК-т саналаа хүргүүлдэг. Хэрэв хөл хөдөлгөөнийг 50 хувь бууруулбал халдварын тархалт хоёр дахин буурна. Тиймээс халдварын тархалтыг хумих хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ чухал байна” гэсэн мэдээллийг тэрбээр өгсөн.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!