Зөвлөгөө

Хүүхдээ 10 нас хүрэх хүртэл зааж сургах ёстой 8 зүйл

1. “Чи эргэн тойрныхоо хүмүүсийг үргэлж баярлуулах шаардлагагүй”
Та жаахан байхдаа инээвэл бүгд инээмсэглэж, аз жаргалыг бүтээж байна гэж бодож болох ч бодит байдал тийм биш юм. Аз жаргал гэдэг бол өөрөө өөртөө барьж авдаг зүйл учраас ээж, аав, ах, эгч нараа аз жаргалтай байлгах гэж албадах шаардлагагүй гэдгийг хэлье.

2. “Хүссэнээрээ тогло”
Бие махбодоо бүрэн дүүрэн ашиглах, гадаа тоглох зуршил нь эрүүл биеийг бий болгодог. Тоглоом түгээмэл байдаг ч эрүүл мэндийнхээ төлөө хүүхдүүддээ гадаа тоглох ямар сайхан байдгийг ойлгуулъя.

3. “Өөрийн дуртай зүйлээрээ бахарх”
Чамайг хүүхэлдэйгээр тоглож байхад буёад хүүхдүүд шоолж болох ч үүнд санаа зовох хэрэггүй. Дуртай зүйлээрээ бахархсанаар хүүхдийн чинь авьяас амжилтанд хүргэх өдөр ирнэ.

4. “Чи аав, ээжтэйгээ үргэлж санал нийлэх албагүй”
Эцэг эх, найз нөхдөөсөө өөр бодолтой байх нь муу зүйл биш юм. Үзэл бодол байгаа бол түүнийгээ бардам хэлж чаддаг хүүхэд болгож өсгө.

5. “Чи үнэхээр үзэсгэлэнтэй”
Аав ээжийнхээ дэргэд царайлаг, хөөрхөн өсөж торнисон хүүхдүүд аз жаргалтай байдаг.

6. “Ном унших нь чухал”
Бага наснаасаа ном уншиж хэвшвэл ном тэдний сайн найз болж чадна.

7. “Чи зүгээр л өөрийнхөөрөө байх хэрэгтэй”
Эцэг эхчүүд хүүхдээ өөрсдийнхөөрөө сэтгэж, өөртэйгөө адилхан байхыг хүсдэг. Өөрийгөө үнэлэх үнэлэмж муутай эцэг эхчүүд өөрөөсөө илүү байгаасай гэж би хүсдэг. Харин та хүүхдүүдээ удирдаж, хүссэн зүйлээ хийх гэж оролдвол тэд зүрх сэтгэлд нь том шарх үлдээх болно. Хүүхдийнхээ хүслийг үргэлж хүндэтгэ.

8 “Аав, ээж хоёр нь чадах бүхнээ хийж байна”
Эцэг эхчүүд хүртэл алдаа гаргадаг. Заримдаа энэ нь таны хайртай хүүхдийг санаанд оромгүй байдалд оруулж эсвэл гомдоож магадгүй юм. Ийм үед эцэг эхчүүд хүүхдэдээ ойлгуулахын тулд үргэлж чадах бүхнээ хийж байдаг гэдгийг заацгаая.

Эх сурвалж : https://news.livedoor.com

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!