Хэв маяг

Би одоо 21 настай, манай найз залуу 23тай. 2 жил гаран үерхсэн бас нилээн урт хугацаанд хамт байгаа, багаасаа л цуг өссөн…

Би одоо 21 настай, манай найз залуу 23тай. 2 жил гаран үерхсэн бас нилээн урт хугацаанд хамт байгаа, багаасаа л цуг өссөн. 9 сарын сүүлээр нэгэн том гарз тохиож амиа хорлолтоор нас барсан. Уг нь найзуудыхаа төв, доороо 2 дүүтэй айлын сайн ах, сайн хүү. Хүн бүрийн л хайрыг татсан, гэрэлтсэн инээмсэглэлтэй амжилттай явсан тэр минь…

Нэг ч удаа ийм зүйл болохгүй байна, ингэж байна тэгж байна гэж гомдоллож үзээгүй үхэх гэдэг үгийг цухуйлгаж байгаагүй дээ.
Ийм зүйл сонсоод хэн ч итгэхгүй шүү дээ. Өмнөх өдөр нь л дараа долоо хоногт хүйтрэхээс өмнө салхинд гарахаа яриж байсан хүн. Энэ мэдээг сонсоод жинхэнэ ч гэж бодохгүй 2 хонохдоо тасралтгүй залгаж чат бичээд л, дараа нь төрсөн дүү нь залгаад утас нь цагдаа дээр шалгагдаж байгаа, ээж уулзья гэнээ гээд тэднийх лүү явлаа. Найзууд, миний хальт танидаг хамаатнууд нь бүгдээрээ ирчихсэн дор дороо л чимээгүй нулимсаа тэвчээд сууж байгаа нь харагдсан. Ээж нь намайг дуудаад миний охин л одоо хүчтэй байдаг юм шүү гэж хэлэх үгтэй нь зэрэгцээд миний хүч алга болчихсон юм…

Гэртээ ирээд тасралтгүй хэдэн хоног юм идэж уухгүй, орноосоо ч босолгүй хамт авхуулсан зургуудаа үзэж уйлж өнжсөн. Шүүх эмнэлэгийн дүгнэлтээр амиа хорлолт байсан нь тогтоогдож, гэрийхэн нь задлан шинжилгээ хийлгэхээс татгалзаад 5дх өдөр нь гаргахаар болсон. Анхны минь хайрласан хүн, намайг орхиод яагаад тийм үйлдэл хийж байгааг нь нэг гайхаж, нэг гомдож, нэг өрөвдөнгөө өөрийгөө л зүхэж суулаа. Тасралтгүй тийм байдалтай байснаас болж бие муудаад аавтайгаа цуг эмнэлэгээр явж явж эм бичүүлээд дусал хийлгүүлж овоо тэнхэрж байлаа. Дараагийн өдрүүдэд босоод ирэхэд зүүд байгаасай гэж бодоод өдөржингөө л унтаж сэрж эмээ уугаад өдөр хоногийг аргацаадаг болсон. Эндээс л надад тохиолдсон сонин зүйлс эхэлсэн юм. Дуртай дууг нь сонсож байгаад унтана, зүүдлэнэ. Зүүдлэхдээ яг л өмнөх өдрүүд шиг энгийн хаилцан яриа яриад л цуг инээлдэж байна гэж зүүдэлнэ. Хоолоо идсэн үү, хайр нь очиж байна, дулаахан хувцаслаарай гээд л. Тэгээд орой эм уух цаг болоод сэрэхдээ л зүүд байсныг нь анзаархаар тийм бодитой. Хэсэг уйлж байгаад л унтана, ахиад л зүүдлэнэ. Ийм байдалтай нилээн удаад бие нэг л болж өгөхгүй байгаагаа анзаардаг болов. Найзууд намайг сэтгэл санаагаар дэмжих гээд гарж орьё, ууя л гэнэ. Гэрт ирээд ятгалагат нь ороод амьхандаа л сэтгэл санаагаа өргөх гээд гоё дээрээ тавиад гарлаа. Огт уух сонирхол байхгүй болохоор ууттай чипс авж идээд хүмүүсийн бүжиглэхийг холоос харж суутал хамаг юм нүднээс холдоод, дуу нь бүдгэрээд ганцаараа зурагтаар үзэж суугаа юм шиг бие тавгүйрхээд ирэв. Тэгэхтэй зэрэгцээд гаранд нэг дулаахан зүйл мэдрэгдээд чихэнд найз залуугийг хоолой “Одоо харь, оройтлоо” гэж яг шивнэсэн. би шууд толгойгоо бариад уугаагүй байж согтоод байна даа гэж бодоод үлдсэн ундаанаас нь уучаад босоод явлаа. Ганцаараа байр түрээслэдэг болохоор гэртээ ороод шууд л бүх гэрлээ асаагаад том өрөөний зурагтыг хамгийг чанга дээр нь тавьчхаад унтах гээд хэвтлээ. Яг л өнгөрсөн хэдэн өдрүүд шиг түүнийгээ зүүдэлсэн гэрт орж ирээд буйдан дээр гадуур хувцасаа тайлж байнаа гээд, тэгээд ирж хажууд суугаад “Ашгүй эрт хүрээд иржээ, оройтсон бол очиж авья гээд бодоод байж байлаа” гэж их тод хэлсэн. Би ер нь зүүд зүүдлээд байдаггүй, зүүдэлсэн ч мартчихдаг, тодорхой санадаггүй хүн хэрнээ нас барсных нь дараа шөнө бүр зүүдлэхдээ царай, хэлсэн үг тэр байтугай үнэрийг хүртэл бодит юм шиг тод санаад байгаа нь сонин байсан. За тэгээд тэр өдөржингөө унтаад 3 гэж сэрсэн байдаг.

Өөрийгөө галзуурж байна гэж бодоод шууд л найзлуугаа залгаад хамт хонъё гээд дуудаад ирэхэд нь бүх болсон зүйлээ хэлсэн. Намайг ядаргаанд ороод, сэтгэл санаагаараа л өөрийгөө ингээд байна гээд хэдэн хоног надтай цуг байхаар боллоо, Үнэхээр ч тийм юм байна, уйлж унжаад өмнө нь болсоныг өөрчилж чадахгүй гэж бодоод орондоо ороод хэвтлээ. Манай найз эрт унтчихдаг болохоор би бараг л цаг гаран хөрвөөж хөрвөөж унтсан, зүүдэлсэн. Манай хүн их л уурлаад “Яагаад …. ирчихсэн юм бэ” гээд л байлаа. (Тэр найз, найз залууд маань анхнаасаа таалагддаггүй, сонин ааштай охин гээд үнэхээр намайг нийлүүлэх дургүй юм л даа.) Би ч шууд өмнөөс нь уурлаад 00ыхоо өрөөнд орж түгжээд уйлж байна гээд зүүдлэсэн. Өглөө нь нэг юм цохих чимээнээр сэрсэн чинь би 00н өрөөндөө унтлаганыхаа хувцастай, найз бие засах гээд байна гараарай гээд хаалгыг нь балбаж байсан. Намайг наад хүйтэн шалан дээрээ унтсан юм уу? Шөнө даараагүй юм уу, гайхлаашдээ гээд загнаж байхад нь миний толгой маш их эргээд аль нь зүүд аль нь бодит байдал билээ гээд хэсэг суугаад гөлийж бодлоо. Одоо хүртэл зүүдлэж байж магадгүй гээд толгойруугаа чанга дэлсээд хүйтэн усаар нүүрээ угаасан. Багын л нойр сайтай, шөнө дунд сэрэх битгий хэл бараг хөдөлж ч унтдаггүй хэрнээ өмнөх шөнө хэзээдээ 00 ороод хаалгаа түгжсэнээ санахгүй байсан.Мэдрэгдэж байсан сэтгэл түгшил улам л их болоод, тийм үед хүн хамгийн түрүүнд гэр бүлрүүгээ л залгадаг юм байна лээ. Аав маань их шүтлэгтэй хүн, дандаа үзүүлж засал номоо хийлгэдэг лам дээрээ намайг дагуулж очсон. Ингэлээ тэглээ гээд бүгдийг нь хэлсэн чинь “Амиа хорлосон хүнд газар олддоггүй юм аа. Одоо эндээсээ салж чадахгүй чамаар эргэлдээд байна даа, зайлуул. 49 хоног нь дуусахаар аяаандаа зүүднээс нь арилаад ирнэ” гээд миний сүлдийг дуудах ном уншаад, жижиг ууттай арц, үрэл, рашаан 3 өгж явуулав. Аавынд 49 хоног нь дуустал байхаар болоод гэртээ ирээд нэг л сэтгэл уужраад гэрийг халуун хоол ч идээд тайвшраад унтав. Ахиад л зүүдэлсэн. Хоёулаа байрны дээвэр дээр суучихсан өөрийхөө хар ноосон цамцыг өмсгөөд “Бээрүү юм байж, дулаахан хувцаслалдаа. Дандаа даарах юм” гээд л тэвэрж байгаа нь мэдрэгдэнэ. Сэрээд харахад дэрээ нэвт нортол уйлчихсан байв. Аав ч урьд орой гайгүй хонов уу, сайн лам шүү гэхэд нь санааг нь зовоохгүй гээд тэглээ гээд хэлчихсэн. Ингээд л шөнө болгон тодоос тод зүүдэлж аймшигтай ядарчихсан үхлүүт юм сэрдэг хэвээрээ. Тэгээд найз залуугийн найз нь залгаад (Ерөөсөө дотно биш, түүнээр л дамжуулж танидаг хааяаа манай хүнтэй ирж уулзаад хонодог. Анх нас барсан гэдгийг нь надад залгаж хэлснээс нь хойш холбоогүй байсан) болсон зүйлүүдээ хэлэхэд бас надтай яг адилхан зүйл тохиолдоод байгааг нь ойлгосон. Тэр өдрөө уулзаад зүүдэнд нь юу орж ирж байгааг нь сонсоход “Найзыгаа уучлаарай, уучлаарай” гээд их л тодоор ярьдаг. Өрөөний буланд сууж байгаа нь нүдний үзүүрт харагдаад уржигдар шөнө унтаад сэрэхэд нь уух гээд тавичихсан байсан усны стакан нь цуураад асгарчихсан байсан гээд л олон зүйл болсон байсан. Сэтгэл санаа нь муу байсан учраас жаахан уучихдаг болсон, тэрнээсээ болоод сэтгэлээ дагаад ингээд байна гэж бодсон гэсэн. Тэгээд хоорондоо яриж байхдаа анзаараад бид хоёрт хэлж чадаагүй зүйлсээ хэлхийг хүссэндээ хоргодоод байгаа юм байнаа л гэж бодож байсан ч биднээс үг сонсохыг хүссэн юм болов уу гэсэн дүгнэлтэнд хүрсэн байдаг. Тэгээд хоёулаа амьд байхдаа хэрэглэдэг байсан ганц ганц зүйлсийг нь, хэлэхийг хүссэн үгнүүдээ цаасан дээр бичээд тэмдэгтэй газар булсан. (Ингэвэл түүнд минь хүрнээ гэж л бодсон хэрэг, мэддэг чаддаг хүнээс нэг ч асуухгүй ийм эрсдэлтэй үйлдэл хийсэн шүү. Ойлгоорой) Тэгээд үнэхээр сонин зүйл болсон нь тэр оройноо өөр зүүд зүүдэлсэн. Маш тунгалаг бас дөлгөөхөн их усан дунд шилбээ хүртэл, зогсоод сар луу гараа даллаж байна гэж. Ингээд удахгүй 11 сарын дундуур түүний минь 49 хоног болсны дараа нэг ч удаа ахиж зүүдлээгүй. Ингээд бодоход сүүлийн зүүднээс сэрэхдээ их л бие хөнгөрөөд нэг зүйлийг аваад хаячихсан юм шиг сэрсэн.Хүний зүүд, хэлж амжаагүй үгс, хайртай хүний нөмөр нөөлөг, сэтгэлийн хат тэвчээр, өөрийгөө хайрлах, биеээ бодох гээд маш олон зүйлийг өмнөх онтойгоо цуг суржээ. Ардаас нь уйлж, өөрийгөө буруутгах цагаа сайн үйл хийж “2 амьныхаа өмнөөс амьдрах”-даа зарцуулахаар болсоон.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!