Нийгэм

Нэгэн залуу найз бүсгүйгээ гадаадад өндөр нэр хүндтэй сургуульд хамаг мөнгөө шавхаад явуулжээ…

Нэгэн залуу найз бүсгүйгээ гадаадад өндөр нэр хүндтэй сургуульд хамаг мөнгөө шавхаад явуулжээ. Дээр нь хэд хэдэн хүнээс, байгууллагаас мөнгө зээлж, сургалтын төлбөрийг нь таслалгүй төлөөд төгсгөж.Бүсгүй нутагтаа ирээд өнөөх залуугаас бүх харилцаагаа тасалж, олны танил эрхэмтэй нүд ирмэхийн зуур сууж, өөрийнх нь төлөө бусдад өр шир тавин зүтгэсэн залууг хаяж. Хэдэн жилийн турш “хаягдсан залуу” нөгөө хүүхний сургалтын төлбөрийн өрийг төлсөөр сүүлдээ залилангийн зүйл ангиар хэрэгт татагдаж, улмаар нэр төр, итгэл үнэмшил гэж авах юмгүй болж. Мөнөөх хүүхэн залууг “хэрэгтэн” болгож сурсан боловсролоо тэтгэлгээр сурсан гэж бусдад нүүр бардам хэлэх бөгөөд сошиалаар инфлүүнсэр болж, бусдад хэрхэн амжилтанд хүрэх, яаж нийгэмд сайн сайхан явах тухай постлодог болж. Жирийн хүний нүдэнд залуу бол бусдын итгэл алдсан “муу” хүн болон үлдэж, харин хүүхэн “амжилттай” нэгний дүрийг бүтээж, сайн ханийн буянаар гадаадаар зугаалсан зургуудаар инстагаа чимдэг.

“Зарим нэг” ийм инфлүүсэрүүд байна. Бодит түүх.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!