Нийгэм

МҮБХ-ноос өнөөдрийн барилдааныг цуцаллаа

2020 оны улсын наадмын дараа допинг илэрсэн тул барилдах эрхээ 11 сараар хасуулсан  улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нар өнөөдрийн барилдаанд барилдахаар ирснийг бөхчүүд эсэргүүцсэн. Бүр нэгийн даваа эхлэн, тэд учраа бөхөө давсны дараа МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав “Найман хос бөх барилдаж байна. Барилдаан цаашид үргэлжлэх боломж бага байна. Тиймээс Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нар бөхчүүдээ хүндлээд өнөөдрийн барилдааныг өнжих хэрэгтэй байна” гэсэн.

Улмаар улсын арслан Р.Пүрэвдагва өнөөдрийн барилдааныг өөрийн хүсэлтээр өнжсөн. МҮБХ-ноос Н.Батсуурь аваргыг өнөөдрийн барилдаанаас өнжүүлэх шийдвэр гаргасан юм. Ийнхүү улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх барилдааны нэгийн даваа эхлэхэд Н.Батсуурь аварга, түүний аав, улсын харцага Намсрайжав нарын бөхчүүд МҮБХ-ны шийдвэрийг эсэргүүцэн, барилдааны талбай дээр гарч ирэн, зогссон. Үүссэн нөхцөл байдлын улмаас өнөөдрийн барилдааныг зогсоох, цуцлах шийдвэр МҮБХ гаргалаа

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!