uncategorized

О.Хангай: Би аварга, арслан хоёрыг бус шударга бус шийдвэрийг эсэргүүцсэн юм шүү

2020 оны улсын наадмын дараа допинг илэрсэн тул барилдах эрхээ 11 сараар хасуулсан улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нар өнөөдрийн барилдаанд барилдахаар ирснийг бөхчүүд эсэргүүцсэн. Үүний улмаас өнөөдрийн барилдааныг цуцлаад байгаа билээ. Өнөөдрийн акцыг эхлүүлсэн, улсын харцага О.Хангай “Би өнөөдөр даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва хоёрыг эсэргүүцээгүй. Баяр наадмын комиссоос гаргасан шударга бус шийдвэрийг эсэргүүцсэн юм шүү. Допинг хэрэглэсэн бөхчүүдийн адилхан шийтгэе, хууль бүгдэнд нь тэгш үйлчлэх ёстой” гэлээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!