Зөвлөгөө

Цаасан дэвсгэртийн зүй бус хэрэглээ

цахим мөнгөний систем тун сайн хөгжиж байгаа ч бэлэн мөнгө ор мөргүй хэрэглээнээс гараагүй байна. Тэгвэл энэ нийтлэлээр цаасан дэвсгэртийн зүй бус хэрэглээний тухай сонирхолтой мэдээллүүдийг хүргэе.

МӨНГӨН ДЭВСГЭРТИЙН ҮҮСЭЛ

Хүн балар эртнээс үнэт чулуу, ургамал, навч, амьтны арьс шир эсвэл мах, ясаар нь солилцоо (бартер)  хийн арилжаа наймааг үүсгэсэн. Өөртөө байгаа зүйлээр хэрэгтэй зүйлээ авах энэ солилцоог хяналтад  оруулахын тулд мөнгөн дэвсгэртийг бүтээсэн байдаг. Тухайн дэвсгэрт эсвэл зоос нь тодорхой үнийн хэмжээг заадаг нь ямар ч бүтээгдэхүүн, үйлчилгээг үнэлж чаддаг болгосон. Иймээс ч бэлэн мөнгө нь улс орны тусгаар тогтнол болон олон улсын эдийн засгийн харилцаанд чухал байр эзэлдэг.

ЦАХИМ МӨНГӨ БА ДЭВСГЭРТИЙН ЯЛГАА

Хэдэн зуун жил ийм тогтолцоогоор явж байсан нийгэмд нэгэн шинэ зүйл гарч ирсэн нь интернет. Цахим банк, бэлэн бус мөнгөөр арилжаанд оролцох нь цаасан мөнгөний хэрэглээг огцом бууруулсан. Гэхдээ аль ч улсад зуун хувь цахим мөнгө ашиглаж байгаа тохиолдол байхгүй юм. Бэлэн мөнгө нь цахим мөнгийг бодвол хэд хэдэн сул талтай ч гарт баригдаж, нүдэнд харагддаг утгаараа цахим мөнгөнөөс илүү үнэ цэнтэй. Цахим мөнгө бол интернет тасрахад л ор мөргүй алга болох боломжтой, тэг нэг гэсэн тоонуудаас бүтсэн хийсвэр код

ТЭГВЭЛ ЦААШИД ЮУ ХИЙЖ БОЛОХ ВЭ?

Бага насны хүүхдүүддээ мөнгөний үнэ цэнийг мэдрүүлж, өөрийн гэсэн хадгаламжтай болгохын тулд шилэн сав юм уу, мөнгөний гахай авч өгөөд бага хэмжээний мөнгө хадгалуулдаг шиг бид ч гэсэн хариулт мөнгөө тэдэнтэй хамт олон сараар хадгалж байгаад банкинд тушааж болно шүү дээ. Дараа нь тэр дэвсгэртүүд багц багцаараа үйлчилгээний байгууллагуудын касс руу хариулт мөнгөнд өгөх зорилгоор очих боломжтой. Ингээд л гүйлгээнд эргэн орсоор дэвсгэртийн маань тоо цөөрөх асуудлаас ангижирч болно.

ЭЦЭСТ НЬ…

Зарим хүмүүст одоо ч гэсэн тэгж яах юм, шал утгагүй юм гэж бодож байж магадгүй. Тэгвэл аль ч дэвсгэртийг манай улс дотооддоо хийж чаддаггүй учраас гадаадын үнэт цаасны үйлдвэрүүдэд хэвлүүлж,  өндөр хамгаалалт дор ирэх зардал, үнэт цаасны бэлдэц, хуурамч мөнгөнөөс ялгах нэмэлт ялтас, өнгө будаг, товгор хэвлэлт гэх зэрэг нэг ширхэг цаасан дэвсгэрт бүр нь маш их үнээр хэвлэгддэг бөгөөд хуучирсан дэвсгэртийг устгалд оруулахад ч өндөр өртөг зарцуулагддаг байна. Сонирхуулахад 1 төгрөгийн дэвсгэртийг 70 төгрөгний өртгөөр үйлдвэрлэх жишээтэй. Тиймээс нэг ч гэсэн цаасан мөнгө маань гүйлгээнээс хасагдахгүй, насжилт нь уртсах юм бол улс орны эдийн засагт чухал юм шүү.

Иймд улсынхаа тусгаар тогтнолын нэгэн баталгаа болсон, ширхэг бүр нь үнэ цэнтэй, хүчирхэг энэ цаасан дөрвөлжин дэвсгэртийг хайрлаж, халаасандаа бус хэтэвчиндээ хадгалж, овоонд бус хэрэглээнд байлгацгаая.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!